ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ариунзаяа: Намайг дахин шантаажилсан учраас би Монголд ирсэн

O.Admin
2 цагийн өмнө

Өмгөөлөгч Г.Батбаяр агсаны охин Б.Ариунзаяаг өчигдөр цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл иргэн А-нь бусдын биед хохирол учруулсан гэх хэрэгт түүнд холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд яллагдагч А нь шалгалтын явцад оргон зайлсан тул эрэн сурвалжилж, олж тогтоосон хэмээн цагдаагийн байгууллагаас мэдэгдэв.

Харин өмгөөлөгч Г.Ариунзаяа мэдээлэл хийхдээ “Ардчилсан намын хүүхэд байна. Ардын намын өмгөөлөгч авч байгаад наадхаа сайхан чанаадхаач гэж хэлж байгаа байхгүй юу. Би шантаажны хэрэгт орчихсон.

Миний халдсан гээд байгаа тэр охин ээж, эгчтэйгээ нийлж шантаажилж байгаад надаас 10 сая төгрөг авсан. “Чи бол кофены охин. Чамайг над дээр кофе асгасан гээд телевиз дуудахад чамд биш надад итгэнэ” гэж хэлсэн. Аавынхаа оршуулгад чамаас болоод очиж чадахгүй байна гээд уйлаад залгахад “Дахиад 10 саяыг өгчих” гэсэн учраас би Монголд ирсэн” хэмээжээ.