Эдийн засгийн хөгжлийн сайд Лу.Гантөмөр “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдийг хүлээн авч уулзан тодорхой асуудлуудыг ярилцжээ.
Хамгийн чухал нь зэсийн баяжмал экспортлоход гарч буй хүндрэлүүд дээр Засгийн газар дэмжлэг үзүүлэх асуудлыг Оюутолгой компанийн зүгээс тавьсан аж.
Лу.Гантөмөр сайд энэ тухай хэлэхдээ "Үүнийг нааштай шийдэж чадах юм бол нүүрсний экспорт түр унасан үед ч валютын нөөцийг тогтвортой байлгах цаашлаад нэмэгдүүлэх ч боломжтой юм. Тийм учраас талууд экспортыг нэмэгдүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллахаар тохиролцлоо" хэмээлээ.