Улс төрийн аль нэг нам, улстөрчөөс хараат бусаар буюу санамсаргүй аргаар түүвэрлэсэн нийслэлийн 600, орон нутгийн 450 иргэнээс түүвэрлэсэн санал асуулгын дүн авч, улс төрийн нөхцөл байдлын үнэлгээг сар бүр гаргадаг гэдгээрээ танигдсан MEC судалгааны байгууллага хоёрдугаар сарын дүн мэдээгээ танилцуулжээ.
Тэгвэл энэ хоёрдугаар сарын дүн мэдээгээр “Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрч”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар адилхан 20 хувиар тэргүүлсэн байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнх бага зэрэг буюу өнгөрсөн сарын мөн үеэс нэг хувиар буурсан бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийнх үзүүлэлт огт буураагүй тэргүүлсэн хэвээр байгаа юм.
Харин Засгийн газрын үйл ажиллагаа буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хийж буй ажлын үр дүнг олон нийт өнгөрсөн сарын мөн үеэс нэг хувиар буурсан гэж үзжээ. Буурсан шалтгаан нь “үнийн өсөлт” гэж үзсэн байна.
Харин Ерөнхий сайд сайн ажиллаж байгаа гэх үнэлгээг тооцвол,
-Мега төслүүдийг хэрэгжүүлж эхэлж байгаа 27 хувь
-Авлигын эсрэг ажиллагаа 17 хувь
-Төмөр замын гэрээ байгуулсан 16 хувь
-Шүүгч нарыг ажлаа хий гэсэн 12 хувиар тус, тус үнэлжээ.