УИХ-ын даргын 82 дугаар захирамжаар ЖДҮҮ-г дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнд үнэлгээ хийж, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох, холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан УИХ-ын гишүүн Д.Батлут, мөн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, ХХААХҮЯ-ны ахлах шинжээч Э.Сугарбаяр, ЖДҮГ-ын хэлтсийн дарга Н.Энхтөр тэргүүтэй холбогдох яамд, газрын мэржилтнүүд Булган аймагт ажиллаж байна.
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир тус хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн бол Засаг даргын орлогч О.Ундрах Булган аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хүргэлээ.
Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгийн нэг онцлог нь өрхийн үйлдвэрлэгч, бичил бизнес эрхлэгчдэд тавигдах шаардлагыг бууруулж бодлогын хүрээнд болон санхүүжилтийн хүрээнд дэмжлэг үзүүлж өрсөлдөөний давуу эрхийг олгох үндсэн гол зорилгын хүрээнд боловсруулагдсан “Бичил үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл”-ийн боловсруулалтыг иргэдэд танилцууллаа.