ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Мөнхжаргал: Цагаан сараас өмнө иргэдэд 100 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилна

O.Admin
1 өдрийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ өчигдөр хуралдаж иргэдэд ногдол ашиг олгох асуудлыг хэлэлцэхм товтой байсан ч өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа хуралдаж байна гэдгийг тус компанийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Тэрбээр, “Төлөөлөн удирдах зөвлөл одоо хуралдах гэж байна. Сая Засгийн газрын хуралдаанд ногдол ашгийн асуудлыг танилцуулсан. Үлдэж байгаа мөнгийг хоёр хувааж олгох байх. Сар шинээс өмнө 100 мянга, хойно нь буюу хавар дөрөвдүгээр сард 100 мянгыг олгох юм. Ногдол ашгийг Компанийн тухай хуулийн дагуу олгож байна. Нөөц бололцоо байгаа ч хуваах ёстой гэдгийг Засгийн газраас чиглэл болгосон.

Гэхдээ компанийн ТУЗ эцэслэж шийдэх байх. 1072 хувьцаатай нэг иргэнд 352 мянган төгрөг ногдож буй. Татвараа хассан дүнгээр оны өмнө 130 мянгыг олгосон, одоо татвар хассан дүнгээр 200 орчим мянгыг олгоно. 1.1 их наядыг иргэдэд, төртэй нийлээд 3.9 их наядыг ногдол ашигт хуваарилна. 2024 оны цэвэр ашгийн 84 хувь нь буюу 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашгийг ногдол ашиг гэж хуваариллаа” хэмээв.

Борлуулалтын үнэ унасантай холбоотой борлуулалтын орлого багассан ч нүүрс тээвэр хэвийн байгаа гэдгийг Х.Мөнхжаргал дарга онцоллоо. 2025 он гарснаас хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК 3.3 сая тонн нүүрс экспортолжээ.