ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сар шинийн өдрүүдэд амрах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

O.Admin
3 цагийн өмнө

Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын өдөр буюу сар шинийн өдрүүдэд амрах хугацааг өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Тодруулбал, Засгийн газрын 11-11 төвд 257 иргэнээс үндэсний уламжлалт сар шинийн баярын өдрийн амралт хэтэрхий богино байна гэсэн гомдол санал ирсэн учраас уг асуудлыг хуульд нийцүүлэн хэрхэн өөрчлөх боломжтой вэ гэдгийг ярилцах юм байна. 

Өмнөх жилүүдэд бүх нийтээр амрах өдрийн асуудлыг тухайн долоо хоногийн амралтын өдөрт ажиллах байдлаар шилжүүлдэг байсан бөгөөд ингэж өөрчилнө гэвэл гуравдугаар сарын 8, 9-ний бямба, ням гарагт ажиллаж, шинийн 4, 5-ны өдөр буюу даваа, мягмар гарагийг амралтын өдөр болгон өөрчилж магадгүй юм.