Их Британийн угсаа залгамжлах хунтайж Харри АНУ-ын жүжигчин Меган Марклтай энэ сарын 19-нд хуримлах билээ. Хэдхэн хоногийн дараа болох тус ёслолд хэн оролцох, сүйт бүсгүй юу өмсөх, ямар үйл ажиллагаа зохион байгуулагдах нь орон нутгийн төдийгүй дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж буй.
Тэгвэл тус дуулиант хуримд Меган Марклын эцэг Томас Маркл оролцохгүй гэнэ. Учир нь түүний эцэг зүрхний шигдээс өвчнөөр өвдсөн бөгөөд өвчний улмаас дээрх шийдвэрийг гаргасан аж. Ханхүүгийн хуримтай холбоотойгоор Томас Маркл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хараанд өртөх болсон байна. Гэвч энэ нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж эхэлжээ.