ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

31 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулав

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2025-08-04

"Эрдэнэс Тавантолгой" ХК өнгөрөгч долоодугаар сарын 29-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 багц буюу 19.2 мянган тонн Баяжуулсан коксжих нүүрс, 5 багц буюу 32 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Баяжуулсан коксжих нүүрсний арилжаанд долоон оролцогч оролцож,  тонн нүүрсний үнийг 98.2 ам.доллароос эхлэн дуудаж 122.2 ам.долларт хэлцэл хийгдлээ. Эрчим хүчний нүүрсний арилжаанд нэг оролцогч оролцож 33.9 ам.долларт хэлцэл хийгдлээ.

2025 оны эхний долоон сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 31 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулаад байна.

Компани зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, борлуулалтын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг зорж 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн байна.