Цахим орчинд иргэн Л-ийг нүцгэн зургийг нь нийтэлнэ хэмээн сүрдүүлж, 2023 оны хоёрдугаар сарын 9-нөөс 2025 оны зургадугаар сарын 4-ний хооронд нийт 397.2 сая төгрөгийг хууль бусаар авсан хэрэгт дөрвөн этгээд холбогджээ.
Цагдаагийн байгууллагаас уг хэргийг илрүүлж, 2025 оны долдугаар сарын 31-нд яллагдагчаар татан, эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байна.
Мөн иргэдийг цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалж, дарамт, сүрдүүлэгт өртсөн тохиолдолд даруй эрх бүхий байгууллагад хандахыг анхаарууллаа.