АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өчигдөр /2018.10.08/ "Магнай трейд" ХХК-ийн Р.Ганзоригийг баривчилжээ. Түүнийг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цагдан хорьж хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Шатахууны үнэ нэмэхээр үгсэн хуйвалдаж, үнийг нь өндөрт авахуулсан шатахуун импорлогч аж ахуйн нэгж компаниудын удирдлагыг эхнээс нь саатуулж эхэлсэн нь энэ юм. Одоогоор түүнийг цагдан хорих хүсэлт шүүхэд ирээгүй бөгөөд хойшлуулшгүйгээр /48 цаг/ баривчилсан гэдгээ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд мэдэгдсэн аж. Үнэхээр шатахууныб үнийн өсөлт хэдэн эрхэмийн үгсэн хуйвалдаанаар нэмэгдэж байгаа бол төр ард түмний эрх ашгийг хамгаалж төмөр нүүрээ харуулах цаг нь болсон.