ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн талаар семинар зохион байгуулав

O.Admin
8 цагийн өмнө

Эрчим хүчний зохицуулах хороо, Азийн хөгжлийн банк, төслийн гүйцэтгэгч "Грант Торнтон" ХХК-тай хамтран эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн талаар үүрэг хүлээсэн хэрэглэгчид, компаниудыг оролцуулсан семинарийг энэ сарын 25-нд зохион байгууллаа.

Семинарын гол зорилго нь эрчим хүчний томоохон хэрэглэгчид болсон үйлдвэрлэлийн салбарууд, барилгын өмчлөгчид, эрчим хүч дамжуулах, түгээх компаниуд, аудиторын магадлан итгэмжлэгдсэн байгууллагын төлөөлөл, ногоон санхүүжилтийн чиглэлээр ажилладаг бүс нутгийн банкууд болон санхүүгийн байгууллагуудад эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн талаарх туршлага мэдээлэл солилцох, шинэ боломж, шийдлүүдийг санал болгож, чадавхийг хөгжүүлэх юм.

Энэ үеэр ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газраас АХБ-ны хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн. Мөн АХБ-ны эрчим хүчний мэргэжилтэн Д.Бямбатуяа эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний тогтвортой байдлын талаар танилцуулсан.

Семинар 2 техникийн хуралдаантай үргэлжилж, АХБ-ны төслийн гүйцэтгэгч Грант Тронтон компанийн шинжээч Манож Кумар Бансал эрчим хүчний хэмнэлтийн ерөнхий тойм мэдээлэл, шинжээч Прадил Сингви экосистем болон эрчим хүчний хэмнэлтийг санхүүжүүлэх зуучлалын тогтолцооны төсөл, шинжээч Эсамбади Нанд Гопал Монгол улс урт хугацааны тогтвортой байдлын зорилтуудаа хэрэгжүүлэхэд дэмжлэг болох хэрэглэгчдэд зориулсан эрчим хүчний гүйцэтгэлийн стандартын зохицуулалтыг, шинжээч Амит Сет эрчим хүчний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад нэвтрүүлж болох амжилттай туршлагуудыг тус тус оролцогчдод танилцууллаа.