ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол Улсын зээлжих зэрэглэл дээд түвшинд хүрлээ

O.Admin
5 цагийн өмнө

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний S&P (Эс энд Пи)агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+ эерэг” байсныгнэг шат ахиулж, 'BB-, тогтвортой” болгон сайжруулснаа өнөөдөрзарлалаа.  Ингэснээр тус агентлагийн үнэлгээгээр Монгол Улсынзээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн дээд түвшинд хүрлээ. 

Монгол Улсын Засгийн газрын сүүлийн таван сарын хугацаандтөсвийн болон өрийн удирдлагын чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ нь S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийгахиулахад нөлөөлжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатаражлаа авсан даруйдаа 2025 оны төсөвт тодотгол хийж, төсвийнзардлыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, төсвийн алдагдлыгбууруулсан. Мөн нүүрсний экспортыг эрчимжүүлж, валютынурсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан нь эдийн засгийн өсөлтийгтогтвортой хадгалсан байна. Үүний үр дүнд Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, гадаад валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрсэн юм. 

S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээгсайжруулахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн гэж үзсэнбайна. Үүнд: 

• Монгол Улсын төсвийн гүйцэтгэл нь 2022 оноос хойш уулуурхайн бүтээгдэхүүний экспортын өсөлтөд тулгуурланмэдэгдэхүйц сайжирсан.

• Эдийн засгийн тогтвортой өсөлт болон Засгийн газрын өрийноновчтой удирдлага нь өрийн ДНБ-нд эзлэх харьцаагбууруулахад хувь нэмэр оруулсан.

• Дунд хугацаанд Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөж, төсвийн алдагдал ирэх 1–2 жилд харьцангуй бага түвшиндхадгалагдана гэж үзсэн.

Түүнчлэн сүүлийн үеийн дотоодын улс төрийн нөхцөл байдлаас үл хамааран бодлогын хэрэгжилт тогтвортой үргэлжилнэ гэж харж байгаагаа S&P агентлаг тайландаа онцолжээ. 

Монгол Улсын Засгийн газар 2025 онд олон улсад зээлжихзэрэглэлийн гурван том агентлагаас эерэг үнэлгээ авч чадлаа. Тухайлбал, Fitch агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+, Тогтвортой” төлөвт хэвээр хадгалсан бол Moody’s агентлагүнэлгээгээ нэг шат ахиулж “B2, Тогтвортой”-гоос “B1, Тогтвортой” болгон сайжруулсан юм.  Тэгвэл S&P агентлаг Монгол Улсынзээлжих зэрэглэлийг хоёр жил дараалан ахиулж, өмнөх “B+, эерэг” үнэлгээг “BB-, Тогтвортой” болгон сайжрууллаа. 

Олон улсын зээлжих зэрэглэлийн “Их гурвал” гэгддэг эдгээрагентлагаас эерэг үнэлгээ авсан нь Монгол Улсын Засгийн газрынбодлого, үйл ажиллагаа оновчтой байгааг харуулсан төдийгүй олонулсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын макроэдийн засгийн бодлогыг хэрхэн үнэлж буйг илэрхийллээ. Мөнцаашид төсвийн болон өрийн оновчтой энэ бодлогыг тогтвортойүргэлжлүүлж, улс төрийн тогтвортой байдлыг хадгалах нь зүйтэйболохыг ч олон улсын үнэлгээний агентлагууд давхар сануулжбайна. 

Зээлжих зэрэглэл сайжирснаар Монгол Улсын гадаадсанхүүжилтийн өртөг, зээлийн хүүгийн түвшин буурна. Мөн банк, санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн компаниудынзээлжих чадвар сайжрахад түлхэц үзүүлж, гадаадын хөрөнгөоруулагчдын Монгол Улсад итгэх итгэл нэмэгдэх зэрэг чухал ачхолбогдолтой юм.