ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хууль бусаар ашигт малтмал олборлосон зөрчлийг илрүүлжээ

O.Admin
2 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагаас энэ оны арваннэгдүгээр сард хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор хяналт, шалгалт зохион байгуулан ажиллажээ. 

Хяналт шалгалтаар, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Орхонтуул сумын нутаг дэвсгэрт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүй талбайд ашигт малтмал олборлож байсан гэмт хэргийн шинжтэй 6, зөрчлийн 2 үйлдлийг илрүүлэн ууланд нууж байрлуулсан экскаватор 20, ковш 3, Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл 3-ыг тус тус олж тогтоон уулнаас татан байршуулж,

Сэлэнгэ аймгийн байгаль орчны газарт хүлээлгэн өгч гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг Цагдаагийн байгууллагын гомдол мэдээлэлд бүртгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулан ажиллаж байна.

Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл 1-д Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол 5.400.000-27.000.000 төгрөгөөр торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Иймд иргэн та Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, бидэнтэй хамтран ажиллана уу.