ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хамгийн өндөр нүүрсний борлуулалтыг энэ сард хийлээ

O.Admin
3 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон Онцгой дэглэмийн хугацаа дуусаж, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч томилогдсоноос хойш 31 удаагийн арилжааг амжилттай хийж 206.4 сая ам.долларын үнэ бүхий 2,777,600 тонн нүүрс арилжаалаад байна.

Гүйцэтгэх удирдлагын баг нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд 2025 оны 11 дүгээр сарын байдлаар 25 удаагийн арилжаагаар 159.0 сая ам.долларын үнэ бүхий 2 сая гаруй тонн нүүрс арилжаалсан нь 2025 онд хийсэн хамгийн өндөр дүн бүхий биржийн арилжаа боллоо.

Компанийн борлуулалт болон экспортын хэмжээг нэмэгдүүлснээр Монгол Улсад орж ирэх гадаад валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулж байна.