Дэлхийн кино ертөнцийн нэр хүндтэй наадмуудын нэг болох Каннын 71 дэх удаагийн кино наадам Францын номин эрэгт эхэлсэн билээ. Энэ жилийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд нийт долоон орны төлөөлөл болсон шүүгчид багтаж байгаа бол тэднийг жүжигчин Кэйт Браншетт ахалж байна.
Кино наадам энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд урлаг соёлын нөлөө бүхий алдартнууд тус наадмын улаан хивснээ алхаж байгаа юм. Тэгвэл өнөөдрийг хүртэл тус наадамд ирсэн оддын хэт задгай гоёлыг уншигчиддаа сонирхуулж байна.