ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Геологи хайгуулын өрөмийн суурь машинтай иргэдийг танилцуулав

O.Admin
7 цагийн өмнө

Халзанбүрэгтэй төслийн хамт олон нутгийн иргэдэд ажлаа сурталчлах ажлыг үе шаттай хийж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 08-ны өдөр геологи хайгуулын өрөмийн суурь машинтай танилцах нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа

Өнөөдөр болсон энэхүү арга хэмжээнд 30 гаруй иргэд оролцож, төслийн талбай дээрх өрөмдлөгийн суурь машинтай танилцан, мэргэжилтнүүдээс асуулт асууж, мэдээлэл авч, төслийн явцын талаар илүү бодит ойлголттой боллоо.

Өдөрлөгийн үеэр иргэд:

• Өрөмдлөгийн суурь машинтай биечлэн танилцаж,

• Өрөмдлөгийн үндсэн зарчмын талаар товч ойлголт аван,

• Талбай дээр ажиллаж буй геологичид, орон нутгийн төлөөллүүдтэй санал солилцох боломжтой байв.

Халзан бүрэгтэй төслөөс иргэдтэй ил тод, нээлттэй харилцах зорилтын хүрээнд энэ төрлийн танилцуулга, өдөрлөгийг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иймл сонирхсон иргэд:

• Халзан Бүрэгтэй Төслийн албан ёсны Facebook Page рүү мессеж бичих,

• 9539-5979 дугаарт холбогдон бүртгүүлэх боломжтой.

Бүртгүүлсэн иргэдэд Мянгад сумаас төслийн талбай хүртэл автобус үнэгүй үйлчлэх бөгөөд алслагдсан багийн иргэдийн хүсэлтээр багийн төвөөс мөн тээвэрлэлтийн боломжийг бүрдүүлж буйг зохион байгуулагчид мэдэгдлээ.