Сангийн яам, Татварын ерөнхий газраас хамтран “Татварын багц хуулийн шинэчлэл”-ийг сэтгүүлчдэд танилцууллаа.
Татварын багц хуулийн шинэчлэлээр нийт 2.7 их наяд төгрөгийн татварын ачааллыг үе шаттай бууруулна. Үүнд иргэдийн татварын ачааллыг хоёр их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон.
Аж ахуйн нэгж:
- ААН-ийн орлогын татварын шатлал шинэчлэгдэж, 6–10 тэрбум төгрөгийн орлогод 15%, 10 тэрбум төгрөгөөс дээш орлогод 25% татвар ногдуулна.
-Жижиг, бичил бизнесийн хялбаршуулсан татварын босго 400 сая төгрөг болж, 1 хувь татвар төлөх боломж бүрдэнэ.
-ЖДААН-ийн татварын 90 хувь буцаалт авах босго 2.5 тэрбум төгрөг болно.
-Өртэй байгууллагын банкны дансанд ирээдүйд орох орлогын 20 хувийг битүүмжлэхгүй үлдээнэ.
-Гааль дээр НӨАТ-ыг хоёр сар хүртэл хойшлуулж төлөх боломжтой.
- Тайлан залруулах хугацааг нэг жилээс хоёр жил болгон сунгасан.
Иргэдэд:
• Сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100%,
-500 мянга–1 сая төгрөгт 50 хувь, нэг саяас дээш хэсэгт 20 хувь тус тус буцаан олгоно.
-Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогыг 100 хувь хөнгөлнө.
-Орон нутагт анх удаа орон сууц худалдан авсан болон эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авсан иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт олгоно.