ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хурдан морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

O.Admin
1 цагийн өмнө

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2026.03.24/ боллоо.

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2026 оны төсвийг эцэслэн батлах талаар болон Салбар хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай хэлэлцэж шийдвэрлэв.

Мөн Монгол Улсын стандартын дагуу Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Тодруулбал, Үндэсний хурдан морины уралдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.4 Шүдлэн 132 см гэснийг 133 см, 5.3.5 Даага 127 см гэснийг 128 см гэж тус тус өөрчлөх саналыг салбар хорооноос оруулж, хуралдаанд оролцогчдын 76.5 хувь дэмжлээ.

Түүнчлэн Жороо морины уралдааны дүрмийн талаар болон Баяр наадмын тасалбар борлуулах түр журмын төслийн ажлын хэсгээс танилцуулсан юм. Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмын тасалбар борлуулах түр журмын төслийг эцэслэж, дараагийн хурлаар батлуулах, олон улсын морины уралдааны замыг засаж сайжруулах, аюулгүй, саадгүй болгох ажлыг Хурдан морины салбар хорооны дарга болон Тохижилт засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны даргад, шаардагдах зардлыг зохицуулалт хийж шийдвэрлэхийг НЗДТГ-ын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Т.Оюунчимэгт тус тус даалгалаа.