ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурайшилтын эрсдэл нэмэгдэж байна

O.Admin
1 цагийн өмнө

Нийт нутгаар өнөөдрийн /2026.03.26/ байдлаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилтын эрсдэл нэмэгдэж байна.

Одоогийн байдлаар:

 Нэн их эрсдэлтэй: Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн аюултай түвшинд хүрлээ.

Их эрсдэлтэй: Ховдын зарим хэсэг, Баянхонгор, Булган, Сүхбаатарын өмнөд, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар түймрийн эрсдэл их байна.

Дунд зэргийн эрсдэлтэй: Ой, хээрийн бүс нутаг болох Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар эрсдэлийн зэрэг дунд түвшинд байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.