ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих консорциум шалгарлаа

O.Admin
1 цагийн өмнө

Говийн бүсэд цахилгааныг 99.5 хувийн найдваржилттайгаар, тогтвортой нийлүүлэх тогтворжуулах шийдлүүд бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүртэй төсөл хэрэгжүүлэх “Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч”-ийг аукционоор сонгон шалгарууллаа. Аукционд оролцохоор 10 компани саналаа илэрхийлснээс хоёр нь шаардлага ханган, дэнчингээ байршуулснаар өрсөлдөв. 

Аукционы үнийг 9.7 ам.цент/кВт.ц-аас эхлэн дуудсан бөгөөд 7.9 ам.цент/кВт.ц үнийн санал өгсөн “Нэт Зеро Тек” ХХК, “М Си Эс Интернэйшнл” ХХК, “Өвөр Монголын Эрчим Хүчний Олон Улсын Хамтын Ажиллагаа” ХХК-ийн түншлэл шалгарлаа. 7.9 ам.цент/кВт.ц гэсэн үнийн дүн нь өдгөө “Оюутолгой” компани БНХАУ-аас эрчим хүч худалдан авч байгаа тарифаас 24 хувиар доогуур юм. 

Одоогоор “Оюутолгой” компани БНХАУ-ын ӨМӨЗО-оос жилд дунджаар 1.6 тэрбум кВт.ц эрчим хүч худалдан авч байгаа бөгөөд 2027-2030 онд дээрх дүн 1.87-2 тэрбум кВт.ц-т хүрэх тооцоо бий. Шинэ эх үүсвэр барихад төсвөөс мөнгө гарахгүй, хугацаа алдахгүй, үнэ буурах, эрчим хүчний систем шинэ цэвэр эх үүсвэртэй болох, импортын хамаарлыг багасгах, импортод зарцуулж буй валютыг дотооддоо үлдээх ач холбогдолтой.