ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ким Жон Ун амлалтаасаа буцах уу

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-17

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын төрийн тэр­гүүн Ким Жон Ун нарын ирэх сарын 12-нд товлогдоод байсан түүхэн уулзалт цуцлагдаж ма­гад­гүй нөхцөл байдал үүсчээ.

Тод­руул­бал, Солонгосын хойгт АНУ-БНСУ-ын хам­тар­­сан цэргийн сургуулилт эхэл­­сэн­­тэй хол­боо­той­гоор Пхеньян өчигдөр болох ёс­той бай­сан Сөүлийн талтай хийх дээд хэмжээний уулзалтаа цу­цал­сан байна.

Тэдний хувьд цэр­гийн сургуулилтыг өдөөн хат­гал­га хэмээн үзэж буйгаа мэ­дэгд­сэний зэрэгцээ АНУ-д Сингапурт болох уулзалтын та­лаар дахин бодож үзэхийг ан­хаа­руул­жээ.

Өчигдөр болохоор тө­лөв­лөгд­сөн байсан хоёр Солонгосын дээд хэмжээний уул­зал­тын үеэр талууд Мүн, Ким нарын уулзалтын үеэр то­хир­сон Солонгосын дайныг ал­бан ёсоор дуусгахын тулд эн­хийн хэлэлцээр байгуулах, Солонгосын хойгийг цөмийн зэвс­гээс бүрэн ангижруулах ту­хай тохиролцоог ажил хэ­рэг болгох төлөвлөгөөг боловс­руу­лах асуудлыг хэлэлцэх ёстой байсан аж.