ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-ын ТТГ-ын даргаар эмэгтэй хүн томилогдлоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-18

АНУ-ын Сенатын танхимын гишүүд Жина Хаспелыг Тагнуулын төв газрын даргаар томилохыг дэмжжээ. Санал хураалт өчигдөр болсон бөгөөд сенатуудын 54 нь түүнийг ТТГ-ын даргаар томилохыг дэмжсэн бол 45 нь эсэргүүцсэн байна. Ийн Ж.Хаспел олонхийн саналаар ТТГ-ыг удирдахаар болжээ.

Энэ нь эмэгтэй хүн тус чухал албан тушаалд томилогдсон анхны тохиолдол юм. Түүнийг Ерөнхийлөгч Д.Трамп нэр дэвшүүлсэн гэнэ. Тэрбээр ТТГ-т 30 гаруй жил ажилласан туршлагатай аж.

Өмнө нь түүний томилогдсон албан тушаалыг хашч байсан Майк Помпео саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон юм.