ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иргэдийнх нь 55 хувь  Д.Трампыг дэмжихгүй гэв

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-07

АНУ-ын конгрессын танхимын 435, сенатын танхимын 35 гишүүнийг дахин сонгох Засврын сонгууль үргэлжилж байна. Энэ сонгуулиар нэгдсэн улсын ард иргэд Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй бодлогыг дэмжиж буй эсэх нь тодорхой болох учиртай.

Тэгвэл гарцан дахь санал асуулгын дүнгээр АНУ-ын Завсрын сонгуульд оролцсон иргэдийн 55 хувь нь “Д.Трампын хэрэгжүүлж буй бодлогыг дэмжихгүй” гэдгээ илэрхийлсэн  байна.

Тодруулбал, “АВС” агентлагын явуулсан санал асуулгад оролцогчдын 55 хувь нь Д.Трампын бодлогыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол 44 хувь нь дэмжсэн хариулт өгчээ.

Түүнчлэн, 53 хувь нь конгрессын доод танхимд Ардчилсан нам олонх болоосой гэж хүсч байгаагаа илэрхийлсэн бол 43 хувь нь Бүгд найрамдах нам олонх болох ёстой гэж үзсэн байна. Харин эдийн засгийн бодлогыг 56 хувь нь дэмжихгүй гэсэн бол 41 хувь нь “улс орных нь эдийн засаг зөв замаар урагшилж байна” хэмээн хариулжээ.