Францын өмнөд этгээдийн Марсель боомт хотод насжилт хэтэрсэн хуучны хоёр орон сууц нуржээ. Нурангийн дороос өчигдөр хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй нийтдээ дөрвөн хүний цогцос олдсон байна.
Гэхдээ одоогоор тэдний хэн болохыг нь тогтоогоогүй байгаа аж. Учир нь нурсан хоёр барилгын нэгд нь таван хүн амьдардаг байсан бөгөөд осол гарах үед гурван хүн зочилж очсон байжээ. Тиймээс багадаа найман хүн нас барсан хэмээн таамаглаж байгаа гэнэ.
Марсель хотод одоогоор нурах эрсдэлтэй 6000 орчим барилга байгаа бөгөөд тэнд амьдралын боломж тааруу 44 мянган өрх амьдардаг гэсэн тооцоо байдаг юм байна.