ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-ын Завсрын сонгуулийн санал тооллого эхэллээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-07

АНУ-ын Конгрессын эрх барих болон Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг хянах намыг тодорхойлох Завсрын сонгуулийн санал хураалт дуусч, зарим мужуудад санал тооллого эхэлжээ. 

Одоогийн байдлаар Д.Трампын Бүгд найрамдах нам АНУ-ын хууль тогтоох хоёр танхимын олонхи байгаа бөгөөд Ардчилсан нам хоёр танхимд олонхи болохоор хүчтэй өрсөлдөж байгаа юм. 

АНУ-ын зүүн нутгийн муж улсуудад санал авах байрууд хаажээ. 50 муж улс болон нийслэл Вашингтон хотод санал хураалт болсон бөгөөд энэ удаагийн завсрын сонгуулийн ирц сүүлийн жил дэх хамгийн өндөр ирцтэй сонгууль болж магадгүй гэж шинжээчид үзэж байна. 

Завсрын сонгуулийн дүн өнөөдөр тодорхой болох бөгөөд зарим томоохон агентлагууд сонгуулийн үр дүнг тооцоолохыг оролдож байна. Тодруулбал, ABC агентлаг сенатын танхимд Бүгд найрамдах нам 42, Ардчилсан нам 32 суудалтай болох төлөвтэй байгааг мэдээлсэн бол "Ассошэйтэд пресс" агентлаг конгресст БНН 16, Ардчилсан нам 17 суудал авсан нь тодорхой болсон хэмээн дамжууллаа.