Францын нийслэл Парис хотод байрлах тус улсын Ерөнхий сайдын ажлын ордны хашаанаас эрэгтэй хүний цогцос олджээ. Уг цогцос ордны хамгаалалтыг хариуцсан 45 настай цагдаагийнх байсан бөгөөд албаныхан түүнийг амиа хорлосон байж магадгүй гэж үзэн мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Тус ордонд Ерөнхий сайд албан үүргээ гүйцэтгэхээс гадна амьдардаг байжээ. Хэрэг гарах үед Ерөнхий сайд Эдвард Филипп Нью Каледониад томилолттой, эзгүй байсан аж.
Тус улсад сүүлийн үед цагдаагийн албаны ажлын орчин, хөдөлмөрийн нөхцөлд шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага байгааг алба хаагчид удаа дараа шаардах болжээ.
Учир нь хөдөлмөрийн нөхцөл, ажиллах орчинтой холбоотойгоор цагдаагийн алба хаагчид амиа хорлох явдал өссөн байна. Зөвхөн өнгөрсөн жил 51 цагдаа амиа хорлосон бол энэ он гарснаас хойш 24 цагдаа ажиллах орчин нөхцөлтэй холбоотойгоор өөрийн амиа егүүтгэжээ.