АНУ-ын Цагаан ордноос мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд энэ удаагийн сонгуулийн үеэр Ерөнхийлөгч Д.Трамп муж бүрт зочилж, 50 гаруй удаагийн уулзалт, хэлэлцүүлэг хийсэн гэдгийг дурьдсаны зэрэгцээ “Ерөнхийлөгч цаашдаа ч гэсэн аюулгүй байдал, цэцэглэн хөгжилтийн төлөөх өнөөгийн замналаа үргэлжлүүлэх, эсвэл эсрэгээр нь ажиллах уу гэдгээ ард түмний сонголтоор тодорхойлох болно. Тэрбээр тэргүүн хатагтай, найз нөхдийнхөө хамт сонгуулийн үр дүнг хүлээж байна” гэжээ.
"АВС" агентлагийн мэдээллээр Цагаан ордонд Ерөнхийлөгч Д.Трамп Тэргүүн хатагтай Мелани Трамп, том хүү Жуниор, удаах хүү Эрик, охин Иванка, түүний нөхөр Кушнер нарын хамт Завсрын сонгуулийн дүнг хүлээж байгаа аж.