ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амь үрэгдэгсэдтэй салах ёс гүйцэтгэжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-07

Индонезийн иргэний агаарын тээврийн “LCC” компанийн шинэ загварын Лион Эйр онгоц Ява тэнгист осолдож, дотор нь зорчиж явсан 189 хүн бүгд амиа алдсан юм. Тэгвэл өчигдөр  амиа алдагсдын ар гэрийнхэн ослын газрын  ойролцоо очиж, талийгаачидтай салах ёс гүйцэтгэн эмгэнэн гашуудаж, залбирал үйлдсэн байна.  

Тэд Индонезийн тэнгисийн армийн хоёр усан онгоцонд хуваагдан сууж, ослын газрын ойролцоо очиж, тэнгисийн усанд цэцэг өргөсөн аж. Ослын талаар тодруулбал, Бойинг 737 MAX8 хамгийн сүүлийн үеийн загварын нисэх онгоц өнгөрсөн сарын 29-ний өдөр Жакарта хотоос хөөрснөөс хойш 12 минутын дараа Ява тэнгист сүйрсэн юм. Аврагчид зорчигчдийн 164-ийнх нь цогцсыг тэнгисээс гаргасан бөгөөд одоогоор 27-гийнх нь хэн болохыг нь тогтоогоод байгаа аж. Мөн нисгэгчдийн бүхээгний дууг бичсэн онгоцны хар хайрцгийг шумбагчид хайж байгаа юм байна.