ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-ын Конгресст Ардчилсан нам олонх болж магадгүй байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-07

Нэгдсэн улсын ард иргэд Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанд 2016 оны сонгуулиас хойш анх удаагаа дүнгээ тавьж байна. Тодруулбал, өчигдөр тус улсад завсрын сонгуулийн санал хураалт эхэлсэн бөгөөд үр дүн нь өнөөдөр тодорхой болох юм.

Завсрын сонгуулиар АНУ-ын конгрессын танхимын 435, сенатын танхимын 35 гишүүнийг дахин сонгох учиртай. Мөн 39 мужийн амбан захирагч болон орон нутгийн чанартай сонгуулиуд болсон юм. Тэгвэл төлөөлөгчдийн танхим буюу конгресст энэ удаагийн сонгуулиар Ардчилсан нам сүүлийн найман жилийн хугацаанд анх удаагаа олонх болж магадгүй хэмээн FOX, NBC агентлагууд мэдээллээ.

Одоогоор сонгуулийн албан ёсны дүн хараахан гараагүй байна.