ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Доналд Трамп сэтгүүлчтэй хэрэлджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-08

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 6-нд болж өнгөрсөн завсрын сонгуулийн үр дүнг сэтгүүлчдэд мэдээлэх үедээ Си Эн Эн телевизийн сэтгүүлчтэй ам мурийжээ. Улмаар уур нь хүрч, дургүйцсэн Ерөнхийлөгч сэтгүүлчийг “Хүндэтгэлгүй тэнэг”, “Ард түмний дайсан” гэх зэргээр хараасан байна.

Энэ явдлын дараа Цагаан ордноос уг сэтгүүлчид арга хэмжээ авч, түүний Цагаан ордонд нэвтрэх эрхийг нь хасчээ. Ерөнхийлөгчтэйгөө хэрэлдсэн сэтгүүлчийг Жим Акоста гэдэг аж. Тэрбээр Д.Трамп микрофоноо бусад сэтгүүлчдэд дамжуулахыг хүсэхэд нь татгалзаж, эцэс төгсгөлгүй дүрвэгсдийн талаарх асуултаар түүнийг булж, төрийн тэргүүнийхээ дургүйцлийг хүргэсэн байна.