Энэ сарын 6-нд болж өндөрлөсөн АНУ-ын Завсрын сонгуульд Сомалийн дүрвэгч болон Палестины цагаачийн охин анх удаагаа нэгдсэн улсын конгресст сонгогджээ. Өмнө нь лалын шашинтнууд сонгуульд ялалт байгуулж байсан удаа үгүй бөгөөд эдгээр эмэгтэйчүүд түүхэн үйл явдлын эзэд болсон аж.
Тэднийг Илхан Омар, Рашида Тлайб гэдэг байна. Илхан Омар эдүгээ 37 настай бол Рашида Тлайб 42 настай аж. Ерөнхийлөгч Доналд Трамп гадны дүрвэгсэд, цагаачдын эсрэг бодлогоо чангатгаж буй энэ үед тэдгээр лалын шашинт эмэгтэйчүүд Ардчилсан намаас Завсрын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн байна. Илхан Омар 1997 онд гэр бүлийнхээ хамт Минэсота мужид суурьшиж байжээ. Харин Тлайб 14 хүүхэдтэй Палестин гэр бүлийн ууган охин нь аж.