ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

В.Путин, Ким Жон Ун нар ирэх жил уулзана

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-08

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тус улсын Ерөнхийлөгч В.Путин, БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Ун нарын анхны дээд хэмжээний уулзалт энэ жил болох боломжгүй, харин ирэх жил товлогдох боломжтой гэдгийг мэдээлжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд тэргүүтэй төрийн томоохон албан тушаалтнууд энэ он гарснаас хойш Умард Солонгост хэд хэдэн удаа айлчилж, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн анхны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байсан. Улмаар эртдээ гэхэд энэ ондоо багтан зохион байгуулах боломжтой гэдгийг мэдээлж байсан юм.