Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоогч “Standard and Poors” агентлагаас дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг шинэчиллээ.
Тус агентлаг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн төлөвийг "B-" гэж үнэлсэн бол энэ удаад "B" болгон ахиулсан байна.
Харин богино хугацааны зээлжих зэрэглэлийн төлөвийг энэ удаад шинэчлээгүй аж. S&P агентлаг өнгөрсөн дөрөвдүгээр сард богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” гэж үнэлж байсан юм.