ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОХУ-ын тагнуулчийг илрүүлэн шалгаж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-10

Австрын Ерөнхий сайд Себастиан Курз хэдэн арван жилийн турш ОХУ-д мэдээлэл дамжуулж байсан чөлөөндөө гарсан 70 настай хурандааг тагнуулын хэрэгт буруутган шалгаж буйгаа өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Түүний хэлснээр, эдүгээ гавьяаныхаа амралтад суусан хурандаа 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл ОХУ-ын Тагнуулын байгууллагад төрийн нууц мэдээллийг дамжуулж байсан нь илэрсэн байна. Тодруулбал, Австрын цэргийн бүхий л мэдээлэл болон сүүлийн жилүүдэд Австрид суурьшиж буй дүрвэгсдийн талаарх мэдээллийг дамжуулж байжээ. Уг ажлынхаа хөлсөнд 300 мянган еврог хүлээн авсан нь ч илэрсэн байна.