Энэ сарын 6-нд Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанд үнэлэлт өгөх Завсрын сонгуульд АНУ-д болж өндөрлөсөн билээ. Тус сонгууль сүүлийн жилүүдэд болсон хамгийн өндөр ирцтэй сонгууль байсан юм.
Тэгвэл сонгуулийн ирцийг нэмэгдүүлэхэд урлаг соёлынхон чухал үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Тодруулбал, олон тооны урлаг, соёлын алдартнууд санал өгөхийг уриалсан аянд оролцож, нийгмийн сүлжээн дэх дагагчдаа сонголт хийх эрхээ эдлэхэд нь уриалсан байна. Энэ сонгуулиар мөн санал өгсөн иргэдэд “Би саналаа өгсөн” гэсэн бичигтэй стикерийн тараасан бөгөөд эл стикерээ үзүүлээд үнэгүй кофе ууж, зайрмаг идэх үйлчилгээг нэвтрүүлсэн аж. Харин урлагийнхан тэрхүү стикерийг өөрийн инстаграмм, цахим сүлжээнд нийтэлж, уг аянд оролцсон гэнэ.