АНУ-ын Калифорни мужийн хойд хэсэгт ой хээрийн түймэр гарсны улмаас хамгийн сүүлд авсан мэдээллээр есөн хүн нас баржээ. Мөн орон нутгийн онцгой байдлын ажилтнууд 150 мянган оршин суугчийг гамшгийн бүсээс яаралтай нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр тус мужийн Парадайс тосгоны иргэд түймрээс зугтаж, зам дээр түгжрэл үүсгэсэн байх бөгөөд тэрхүү машинууд дотроос таван хүний цогцсыг олж гаргасан байна. Мөн олон арван хүмүүс ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж. Парадайс тосгон 26 мянган хүн амтай бөгөөд бүх иргэдэд нүүх анхааруулгыг хүргэсэн байна.