Эзра Миллер өвлийн “даашинз”-аар гоёв

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-10

Америкийн залуу жүжигчин, дуучин Эзра Миллер шинэхэн уран бүтээлийнхээ нээлтийн ёслолд тун өвөрмөц хувцас өмсч иржээ.

Өнгөрсөн пүрэв гарагт буюу энэ сарын 8-нд “The Crimes of Grindelwald” киноны нээлтийн үйл ажиллагаа болсон юм. Тэгвэл уг нээлтэд жүжигчин залуу хар шидтэний дүрээр хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр уруулаа хараар будаж, урт загвартай тас хар өнгийн хувцас өмссөн байжээ.

Киноныхоо нээлтэд түүний сонгосон хувцас нь “Валентино”-гийн 2018 оны  гадуур хувцасны өвлийн загвар болох Монклер брэнд аж. Уг өвлийн “даашинз”-ыг загвар зохион бүтээгч Пьерпаоло Пикчиоли урлажээ. Юутай ч, жүжигчин залуугийн сонгосон гоёл шүтэн бишрэгчдийнх нь дунд бяцхан хэлэлцүүлэг өрнүүлээд буй гэнэ. Твиттер сүлжээнд гэхэд “Тэр аварга том унтлагийн уут өмсчихөж”, “Экра Миллерийг олж харж чадахгүй нь”, “Бид түүнийг харах ёсгүй” гэх зэргээр сэтгэгдлүүд хөвөрсөөр байгаа юм.