ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Түймрийн улмаас Ким Кардашиан 46 сая еврогийн харшаасаа нүүжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-10

АНУ-ын Калифорни мужид ой хээрийн түймэр гарсны улмаас есөн хүн амь үрэгдэж, олон мянган хүн орон гэрээ орхин нүүж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус бүс нутагт реалити шоуны од Ким Кардашиан, Реппер Канье Уэст нарын 46 сая еврогийн үнэтэй тансаг харш байрладаг байна.

Түймэр гарсны дараа шүтэн бишрэгчид нь сошиал сүлжээнд Канье Уэстийн гэр бүлд санаа зовниж буйгаа бичиж байжээ. Харин Канье өөрийн цахим хуудсаараа дамжуулж гэр бүл нь аюулгүй газарт байгаа тухай мэдээлсэн байна. Түймэр гарсны дараа пүрэв гарагт тэд Калифорни дахь харшаасаа нүүжээ.

Галын дөл, утаа Каньегийн гэр бүлийн эд хөрөнгийг бүрхсэн ч, шатахаас нь өмнө галыг унтрааж чадсан байна. Энэ талаар Ким “Бидний гэр бүлийг хамгаалахын төлөө бүхий л чадлаараа ажиллаж байгаа гал сөнөөгчиддөө баярлалаа” хэмээн бичсэн байна. Харин Ким Кардашианы хойд эцэг, хожим хүйсээ сольсон Кайтлин Женнерийн байшин шатсан гэх мэдээлэл байгаа юм.