Байгалийн асар их баялагтай Өвөр Монголын өөртөө засах орны цагдаагийн ерөнхий газрын орлогч дарга бөгөөд Хөх хотын цагдаагийн газрын дарга Ли Зибин амиа хорложээ. Тэрээр хамт ажиллаж байсан удирдах төвшний хоёр албан тушаалтныг авлигын хэрэгт холбогдуулан баривчилснаас ердөө хоёр хоногийн дараа амиа хорложээ.
Түүний амиа хорлох болсон шалтгаан нь тодорхой болоогүй ч, Өвөр монголын албан ёсны мэдээллийн сайтад сэтгэл санааны шаналалын улмаас амиа хорлох сонголт хийсэн гэж мэдээлсэн байна. Харин Өмнөд Хятадын өглөөний сонин авлигын эсрэг баривчилгаатай холбоотойгоор амиа хорлосон гэж мэдээлжээ.
Өвөр Монголын өөртөө засах орны хууль сахиулах байгууллагууд авлигын асуудалд нэлээд автсан байдаг ба хууль сахиулах байгууллагын удирдлагууд шалгагдсан тохиолдлууд ч олон байдаг байна.