БНХАУ-ын Юньнан мужийн Вэньшань хотод өнгөрсөн сарын 29-нд нохойтой иргэдэд зориулсан шинэ дүрэм гарган мөрдүүлж эхэлжээ. Тус дүрэмд хэд хэдэн сонирхолтой заалт оруулсан байх аж.
Тодруулбал, өглөөний 07.00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл нохойгоо салхилуулахыг хоригложээ. Мөн нохойгоо гаргахдаа нэг метрээс хэтрэхгүй уяаг хэрэглэх бөгөөд заавал насанд хүрсэн хүн хөтлөх ёстой гэнэ.
Түүнчлэн, хотын иргэд нохойтойгоо нийтийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, гэрийн тэжээвэр амьтан нь бусдын аюулгүй байдал, ахуй амьдралд саад учруулахгүй байх зэрэг заалтыг шинэ дүрэмд оруулж өгсөн байна.