ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

В.Путин,  Д.Трамп нар уулзана

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-12

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн үйл ажиллагаанд оролцохоор Парис хотноо очсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүйтэн дайны үед АНУ, ЗХУ-ын хооронд байгуулсан дунд зайн цөмийн зэвсгийг халах гэрээг хүчингүй болгох асуудлаар Д.Трамптай яриа хэлэлцээр хийх бодолтой байгаагаа орон нутгийн телевизэд ярьжээ.

Тэрбээр “Гэрээг хүчингүй болгох саналыг бид биш, АНУ гаргасан. Асуудал төрийн тэргүүнүүдийн хэмжээнд биш, мэргэжилтнүүдийн хооронд яригдаж байгаа” хэмээгээд уг асуудлын талаар ОХУ АНУ-тай яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа онцолсон байна.

Д.Трамп, В.Путин нар өчигдөр Францын төрийн тэргүүний зохион байгуулсан оройн зоогт оролцох үеэрээ цөөн хором ярилцсан ч, дээр дурьдсан гэрээний талаар огт яриагүй байна. Харин энэ сарын сүүлчээр болох “Их-20”-ын орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр Д.Трамптай уг асуудлаар уулзалт хэлэлцээр хийх аж.