ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Германы тэргүүн анх удаагаа дайны хохирогчдын хөшөөнд цэцэг өргөлөө

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-12

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тохиолдуулан дайнд амь үрэгдсэн Их Британи, Их Британийн холбоотон орнуудын дайчдын дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаа Лондон хотноо зохион байгуулагджээ.

Үйл ажиллагаанд хатан хаан хоёрдугаар Элизабет тэргүүтэй хааны удмынхан, холбоотнуудын Элчин сайд нар оролцсон байна.

Хатан хаан нас дээр гарсан тул энэ удаа хунтайж Чарльз дурсгалын хөшөөнд цэцэг өргөжээ. Энэ үеэр сонирхол татсан нэг явдал болсон нь дэлхийн нэгдүгээр дайны үеийн дайсагнагч орон болох Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер дайчдын хөшөөнд цэцэг өргөсөн аж. Өмнө нь Германы төрийн тэргүүнүүдээс нэг ч хүн дайнд амь үрэгдэгсдийн дурсгалд цэцэг өргөж байгаагүй бөгөөд Штайнмайер анхных юм. Дэлхийн нэгдүгээр дайнд Их Британи 880 мянган хүнээ алдсанаас 10 мянга нь жирийн иргэд байжээ.