Бүгд найрамдах Ардчилсан Конго улсад эбола вирусын халдвар дэгдсэний улмаас хамгийн сүүлд авсан мэдээллээр 200 хүн нас баржээ.
Вирусын халдвар анх энэ оны наймдугаар сард тус улсад бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш нийтдээ 291 хүн вирусын халдвар авч, 201 хүн амиа алдсан байна. Тэдний ихэнх нь Норт Киву мужийн Бени хотын иргэд аж.
Тус улсын Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг томилогдон өвчний тархалтыг зогсоохоор ажиллаж байгаа ч, зэвсэгт бүлэглэлүүд үйл ажиллагаанд нь саад учруулж байгаа талаар Эрүүл мэндийн сайд Оли Илунга мэдээлсэн байна. Зэвсэгт бүлэглэлийн гишүүд саяхан ажлын хэсгийн хоёр ч хүний амийг бүрэлгэснээс гадна, тэднийг зодож, тоног төхөөрөмжийг нь эвдэх, хулгайлах тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Нөгөөтэйгүүр, наймдугаар сарын 8-наас хойш өнөөдрийг хүртэл 25 мянган хүнийг эбола вирусын эсрэг вакцинд хамруулаад байгаа юм байна.