Мексикийн хар тамхины бүлэглэлийн толгойлогч “Эл Чапо” хочит Гузманыг шүүх хурал өчигдөр Нью-Йорк хотын шүүх танхимд болжээ. Тус шүүх хурлын үеэр Гузман өөрийнх нь “Синалоа Картел” хар тамхины бүлэглэл Мексикийн одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нарт хэдэн зуун сая ам.долларын авлига өгч байсныг илчилсэн байна.
Гузман бол дэлхийд зартай гэмт хэрэгтэн бөгөөд Мексикийн шоронгоос хоёр ч удаа оргож байсан. Харин 2017 онд АНУ руу түүнийг шилжүүлснээс хойш хууль бус наймаа, зэвсэг, мөнгө угаасан хэрэгтэй холбоотой 11 зүйл заалтаар яллаад байгаа аж. Түүнийг шүүх хурал дөрвөн сар орчим хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.
Түүний авлига өгсөн гэж мэдүүлээд буй хүмүүс нь Мексикийн өнөөгийн Ерөнхийлөгч Энрике Пена Ньето, экс Ерөнхийлөгч Фелип Калдерон нар бөгөөд Эл Чапогийн хамсаатнууд болох эрэн сурвалжлагдаж буй Эл Маёо хочит Исмаэл Замбада ч мөн тэдэнд авлига өгч байсан гэдгээ мэдэгдсэн байдаг.
Тэгвэл эл явдлын дараа хоёр Ерөнхийлөгч мэдэгдэл хийгээд амжсан байна. Тэд авлига өгсөн гэх асуудлыг үгүйсгэж, “Бүгд худал гүтгэлэг” гэж мэдэгджээ.