ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Израилын Батлан хамгаалахын сайд огцорлоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-15

Израилын Батлан хамгаалахын сайд Авигдор Льеберман Палестины Газын зурваст хяналтаа тогтоохын тулд Хамас бүлэглэлтэй гал зогсоох тохиролцоонд хүрснийг эсэргүүцэн албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгджээ.

Тэрбээр сэтгүүлчдэд энэ сарын 13-ны өдөр байгуулсан гал зогсоох тохиролцоог “Терроризмыг өөгшүүлсэн явдал” хэмээн тайлбарлаад “Өнөөгийн төр засаг богино хугацааны амар амгалангийн төлөө Үндэсний хэмжээнд удаан хугацаанд учруулах аюул заналхийлэлд  мөнгө төлж байна” гэжээ.

Мөн сонгуулийг яаравчлах шаардлагатайг онцолсон байна. Харин эсрэгээр тус улсын Ерөнхий сайд Беньямин Нетантньяху гал зогсоох хэлэлцээрийг хамгаалах байр суурьтай байгаа юм. Тус улсын бүх нийтийн сонгууль ирэх жилийн арваннэгдүгээр сар хүртэл төлөвлөгдөөгүй байгаа. Харин Батлан хамгаалахын сайд огцорсноор бүх нийтийн сонгууль эрт товлогдож магадгүй байна.