ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Францын сүүлчийн хатны үнэт эдлэл 43 сая ам.долларын үнэ хүрэв

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-15

Францын хувьсгалын үед цаазлуулсан Францын сүүлчийн хатан Мария Антуанеттагийн хэрэглэж байсан сувд, алмаазан зүүлтийг Швейцарын Женев хотноо дуудлагаар худалджээ.

Улмаар тэдгээр үнэт эдлэл зохион байгуулагчдын тооцоолж байснаас ч илүү үнэд хүрч, 36 сая ам.доллараар зарагдсан байна. Уг эдлэлийг хамгийн ихдээ 20 сая ам.доллараар зарагдана хэмээн таамаглаж байсан ч, нэрээ нууцалсан нэгэн эрхэм дээрх мөнгийг төлжээ.

Мөн алмаазан энгэрийн зүү 17.5 сая ам.доллараар зарагдаж, нийтдээ 43 сая ам.доллар болсон байна.

Хатны үнэт эдлэл 100 гаруй жилийн турш Италийн  Бурбон Пармын гэр бүлд хадгалагдаж байжээ.