ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гүрж иргэдийнхээ өрийг тэглэнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-19

Гүржийн Засгийн газар зээлтэй,  авсан зээлээ төлж чадалгүй банкны “Хар жагсаалт”-д багтсан 600 мянга гаруй иргэдийнхээ өрийг тэглэх шийдвэр гаргаснаа зарлажээ.Тус улсын Ерөнхий сайд Мамука Бахтадзегийн мэдэгдсэнээр банк, цахим болон бусад санхүүгийн байгууллагад өр бүхий иргэд үүнд хамрагдах аж. Эдгээр иргэдийн өрийн нийт хэмжээ нь 565.3 сая ам.доллар гэнэ.

Засгийн газрын өрийг нь тэглэх шийдвэрт багтсан иргэдийн 150 мянга орчим нь нийгмийн эмзэг бүлэгт хамаарч байгаагаас гадна арав гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа юм байна. Иргэдийн өрийг тэглэх үйл ажиллагаа ирэх арванхоёрдугаар сарын 15-нд эхэлж, мөн сарыг дуустал үргэлжлэх аж.

Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр “Манай иргэд шинэ жилийг өргүй угтах болно. Бид өрийг дарамтыг арилгахын тулд энэ шийдвэрийг гаргасан. Өрийг устгах нь ядуурлыг бууруулах урьдчилсан арга хэмжээ юм. Түүнчлэн эдийн засгийг илүү тогтвортой байлгаж, банкны салбарын хэвийн үйл ажиллагааг хангах давуу талтай” хэмээн онцолсон байна. Ард иргэдийн өрийг тэглэх санхүүжилтийг Гүржийн экс ерөнхий сайд Бидзина Иванишвилигийн байгуулсан буяны сан гаргаж байгаа гэнэ