ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятадын Консулын газар халдлагад өртжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-24

Пакистаны Карачи хот дахь Хятадын Консулын газар халдлагад өртөж, цагдаагийн хоёр ажилтан нас барж, нэг хүн шархдан эмнэлэгт хүргэгджээ.   

Тодруулбал, зэвсэглэсэн этгээдүүд Хятадын Консулын газарт нэвтрэхийг завдаж, хамгаалагчидтай тулгарах үедээ гал нээсэн бөгөөд гэмт этгээдүүдийг бүгдийг устгасан гэж албаны эх сурвалж мэдээлсэн байна. Хэрэг гарсны дараа Карачи хотын цагдаагийн газар Хятадын дипломат төлөөлөгчдийн газрын ойр орчмын харуул хамгаалалтыг чангатгаад байгаа аж. 

Сүүлд ирсэн мэдээгээр халдлагыг “Белужистаныг чөлөөлөх арми” хэмээх салан тусгаарлагчдын бүлэглэл зохион байгуулснаа мэдэгдсэн байна.

Пакистаны Гадаад яамны албан ёсны төлөөлөгч Мохаммад Фейсал энэ халдлагыг зэмлэн буруушаагаад Хятадын бүх иргэд аюулгүй байгаа гэж мэдэгджээ.