2014 оны гуравдугаар сарын 8-нд Малайзын Куала Лампур хотоос БНХАУ-ын Бээжинг чиглэн ниссэн MH370 нислэгийн дугаартай онгоц сураггүй алга болсон билээ. Тус онгоцонд 239 хүн зорчиж явсны дийлэнх нь БНХАУ-ын иргэд байсан юм.
Тус ослоос хойш өнөөдрийг хүртэл дөрвөн жилийн хугацаанд Австрали тэргүүтэй эрлийн баг гарч, онгоцыг эрэн хайсан ч, олж чадаагүй байгаа. Тиймээс ямар ч үр дүнгүй онгоцны эрлийн ажиллагааг бүрмөсөн зогсоохоор болжээ. Тодруулбал, энэ сарын 29-нөөр эрлийн ажиллагааг тасалбар болгох юм байна.
Өнөөдрийг хүртэл эрлийн ажиллагаанд нийтдээ 200 сая австрали доллар зарцуулжээ. Энэ үзүүлэлтээр дэлхийн хамгийн өндөр өртөгтэй эрлийн ажиллагаанд тооцогдож байгаа аж.