ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ким, Трампын уулзалт цуцлагдлаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-25

АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт ирэх сарын 12-ны өдөр Сингапурт болохоор товлогдоод байсан. Гэвч, Д.Трамп уг уулзалтыг цуцалж буйгаа өчигдөр мэдэгдлээ.


Үүнийгээ илэрхийлж дараах утга бүхий захидлыг Ким Жон Унд бичжээ. Захидалд “Товлосон газартаа тантай уулзахыг ихэд эрмэлзэж байлаа. Гэвч харамсалтай нь сүүлийн үед таны хийж буй мэдэгдлүүдэд үлэмж их уур хилэн, илт дайсагнал илэрхий агуулагдах болсноор удаан хугацаанд төлөвлөсөн дээд хэмжээний уулзалтыг энэ удаа хийх нь зохимжгүй юм байна гэх дүгнэлтэд хүрлээ. Энэ захидлаар Сингапурт болох байсан дээд хэмжээний уулзалтыг орлуулан илэрхийлж байна. Уулзалт цуцлагдлаа. Гэхдээ хэрвээ бодлоо өөрчилбөл хэзээ ч хамаагүй холбогдохдоо бүү эргэлзээрэй. Умард Солонгос улс энхтайван амьдрах, хөгжиж дэвших боломжоо алдаж байгаад гүнээ харамсч  байна” гэсэн байна.

 

Д.Трампын хувьд өмнө ч тус уулзалтыг цуцалж магадгүй гэдгээ илэрхийлж байсан юм. Тодруулбал, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Цагаан ордонд уулзалт хийх үедээ “АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт болохгүй байж магадгүй. Боллоо гэхэд зургадугаар сарын 12-нд болохгүй байх” гэх утгатай үг хэлж байв.